2018 он “ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ ЖИЛ”      


ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ДААТГАЛ

  • Тахир дутуугийн тэтгэвэр
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
  • Нөхөн сэргээх төлбөр
  • Урьдчилан сэргийлэх зардал
  • Сувиллын зардал

Эрсдлийн улмаас Танд тохиолдох орлогын алдагдлыг нөхөх, хөдөлмөрийн чадвараа сэргээх зэрэгт найдвартай дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулна уу

ҮОМШӨ-НИЙ ДААТГАЛД ТӨЛӨХ ХУВЬ ХЭМЖЭЭ
Эрчим хүч, уул уурхайн салбар, газрын тос, хий, хими, зам, тээвэр, хүнс, хөдөө, аж ахуйн, үйлчилгээний, эрүүл мэндийн салбар3.0%
Геологи, хайгуулын, уул уурхайн, зам, тээвэр, холбооны, барилгын, хүнс хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээний, эрүүл мэндийн, соёл, шинжлэх ухааны салбар2.0%
Төрийн болон төрийн бус, төсвийн, олон, нийтийн, хөдөлмөрийн хэвийн нөхцөлд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллагууд, банк, санхүүгийн байгууллага1.0%
Тахир дутуугийн тэтгэвэр авах эрх
Хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар буюу байнга алдаж тахир дутуу болсон даатгуулагч шимтгэл төлж, ажилласан хугацааг харгалзахгүйгээр тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүснэ.
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх
Нас барсан даатгуулагч хуулинд заасан нөхцөл болзолыг хангасан бол түүний асрамжинд байгаа хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй.
Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тооТэтгэвэр бодох хувь
3 ба түүнээс дээш100%
2 хүн75%
1 хүн50%
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 100 хувиар бодож олгоно.
Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбоотой төлбөр
  • Хиймэл эрхтэн, засал эмчилгээ /протез, ортопед/ хийлгэх
  • Рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувилалд ирэх, очих унааны зардал
  • Тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх
  • Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгуулагчийг сувилалд ногдох тусламж үйлчилгээний хувьсах зардал

ТАНЫ ТУСЛАХ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     дээд хэсэг

     дунд хэсэг


БАЯНХОНГОР АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА