2018 он “ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ ЖИЛ”      


АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛ

  • Ажилгүйдлийн тэтгэмж
  • Мэргэжил олгох давтан сургалтын зардал

Та ажилгүй, орлогогүй болох үедээ хуульд заасан хугацаанд тэтгэмж авч, сургалтанд хамрагдаж, ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангагдах тул ажилгүйдлийн даатгалд даатгуулна уу.

АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛД ТӨЛӨХ ХУВЬ ХЭМЖЭЭ
Ажил олгогч0.2%
Албан журмын даатгуулагч0.2%
Ажилгүйдлийн тэтгэмж авах эрх
Шимтгэл төлсөн хугацаа:24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй шимтгэл төлсөн байх
Ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч 6 сар шимтгэл төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх нь дахин үүснэ.
Мэргэжлийн сургалтанд хамрагдах эрх
Ажилгүйдлийн тэтгэмж авах болзол хангасан даатгуулагчийг ажилгүй болсноос хойших 6 сарын дотор мэргэжил олгох болон давтан сургалтанд хамруулж, сургалтын зардлыг ажилгүйдлийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.
Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ
Сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хувь хэмжээгээр тооцно:
Шимтгэл төлсөн хугацааТэтгэмж бодох хувь
5 хүртэл жил45%
5-10 хүртэл жил50%
10-15 хүртэл жил60%
15, түүнээс дээш жил70%
Ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацаа
Даатгуулагч Хөдөлмөрийн хуульд зааснаар ажлаас халагдсаны тэтгэмж авч байгаа бол түүнийг авч дууссаны дараагийн өдрөөс, хэрэв ажлаас халагдсаны тэтгэмж олгогдоогүй бол бүртгүүлсний дараагийн өдрөөс ажлын 76 өдөр дуустал хугацаанд олгоно.
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүй
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч нас барвал оршуулгын тэтгэмж авна.
Ажилгүйдлийн тэтгэмж шалгах
Шимтгэл төлсөн хугацаа Сарын дундаж орлого/сүүлийн 3 сарын дундаж/ Тэтгэмж олгох хоног/ажлын өдөр/ БОДУУЛАХ Сарын ажлын өдрийн дундаж хоног
21.2
Өдрийн дундаж хөлс 1 сард 1 өдөр Олговол зохих

ТАНЫ ТУСЛАХ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     дээд хэсэг

     дунд хэсэг


БАЯНХОНГОР АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА